Аляскагийн дээгүүр нисэж байсан үл мэдэгдэх объектыг буудан унагажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН.
/VOA/. Баасан гарагт
АНУ-ын агаарын орон зайд нэвтрэн өндөрт нисэж байсан үл мэдэгдэх объектыг
арилжааны агаарын тээвэрт аюул учруулж болзошгүйг тогтоосны дараа Ерөнхийлөгч
Жо Байдены тушаалаар буудаж унагажээ.
Пентагоны
мэдээлснээр, уг объект АНУ-ын агаарын орон зайд пүрэв гаргийн орой анх нэвтэрсэн
бөгөөд Аляскагийн зүүн хойд хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт
тогтмол хөдөлж байх үед нь Зэвсэгт хүчний командлал илрүүлсэн байна.
“Америкийн онгоцууд жижиг автомашины хэмжээтэй объект руу ойртож, дотор нь хүн байхгүйг тогтоосны дараа “F-22” сөнөөгч онгоцны нэг нь “AIM-9x” пуужингаар харвасан” гэж Пентагон, Цагаан ордны төлөөлөгчид мэдээлжээ.
“Объектыг маневр хийх чадвартай байсан гэж үзэх нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн хүчин чадал, зорилго, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
Одоогийн байдлаар холбогдох албаныхан
объектын үлдэгдлийг цуглуулах ажиллагаа явуулж байна.