Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ: Английн баг хэсэгтээ тэргүүлж, Хятадын баг хасагдлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АДЕЛАИД./Xinhua/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий “D” хэсэгт Английн
шигшээ баг Хятадыг
6:1-ээр хожсоноор Хятадын баг хасагдлаа. Тоглолт мягмар гарагт болсон юм
Энэ бол Хятадын
шигшээ баг эмэгтэйчүүдийн хөл
бөмбөгийн ДАШТ-д найман удаа оролцохдоо хэсгээсээ хасагдсан анхны тохиолдол юм.
Энэ тоглолтод Английн
21 настай тамирчин Лорен Жэймс хоёр гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгсөн амжилт гаргажээ.
Мөн Перт хотод нэгэн
зэрэг болсон “D” хэсгийн нөгөө тоглолтод Данийн шигшээ
багаас Пернил Хардер, Санне Троэлсгаард нар гоол оруулж, Гайтийг 2:0-ээр хожсоноор шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.
Ирэх мягмар гарагт шөвгийн 16-д Английн шигшээ баг Брисбен хотод Нигерийн багтай, Данийн баг Сидней хотноо талбайн эзэн Австралийн багтай тоглоно.