Саппоро хот 2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах хүсэлтээ татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-10-06 12:36:58

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 6 /Kyodo/. Японы хойд нутгийн Саппоро хот 2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах хүсэлтээ татахаар шийдсэн тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.


Хотын дарга Акимото Кацүхиро Японы Олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиротой Токио хотноо аравдугаар сарын 11-ний өдөр уулзаж, шийдвэрээ баталгаажуулах төлөвтэй байна.


2021 оны зун болсон Токиогийн Олимпын наадмын эргэн тойрон дахь авлига, тендертэй холбоотой дуулиан шуугианы улмаас Олимпыг зохион байгуулахтай холбоотой олон нийтийн үзэл бодол өөрчлөгдөөд байгаа үед уг алхмыг хийх гэж байна.


1972 оны өвлийн Олимпыг зохион байгуулагч Саппоро хот нь энэхүү наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах хамгийн их магадлалтай хотуудын тэргүүн эгнээнд бичигдэж байсан боловч Олон улсын олимпын хорооны анхаарал бусад нэр дэвшигчид рүү хандах болсон бололтой.


Үүний зэрэгцээ Японд өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг 2034 онд болгон хойшлуулахыг уриалах иргэдийн тоо нэмэгджээ. 

関連ニュース