Кенийн марафонч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-09 12:18:57

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 9 /CNN/. Ням гарагт АНУ-ын Чикаго хотноо болсон марафон гүйлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Келвин Киптум дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, барианд 2:00:35-ын үзүүлэлтээр орсон анхны хүн боллоо.


Өдгөө 23 настай тамирчин гурав дахь удаа оролцсон марафон гүйлтийн тэмцээний үеэр өөрийн нутаг нэгт Элиуд Кипчогегийн эзэмшиж байсан өмнөх дээд амжилтыг 34 секундээр эвджээ.  


Уралдааны хоёрдугаар байрт Кенийн марафонч Бенсон Кипруто, гуравдугаар байрт Бельгийн тамирчин Баши Абди орсон байна. 


"Дэлхийн дээд амжилт тогтоосондоо маш их баяртай байна. Дэлхийн дээд амжилтын тухай би өнөөдөр бодоогүй байсан, гэхдээ би  хэзээ нэгэн цагт дэлхийн дээд амжилтын эзэн болно гэдгээ мэдэж байсан" гэж К.Киптум Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд ярилцлага өгөхдөө хэлжээ.

関連ニュース