Роналду 30 нас хүрснээсээ хойш 400 дахь гоолоо оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 /RIA Novosti/. Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний 12-р тойргийн тоглолтод 30 нас хүрснээсээ хойших 400 дахь гоолоо оруулжээ.
Эр-Рияд хотын цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагт болсон тоглолтод "Аль-Насра" баг "Аль-Халижа"-г 2:0 онооны харьцаагаар хожсон байна. Өдгөө 38 настай Роналду тоглолтын 26 дахь минутад гоол оруулсан бол талбайн эзэн багаас мөн Эмерик Ляпорт 58 дахь минутад гоолджээ.
Хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг мэргэн буудагч Роналду 857 гоол оруулаад байгаа бөгөөд Саудын Арабын Премьер лигийн энэ улиралд 12 гоолыг нь хийжээ. Роналдугийн хүчин зүтгэж буй “Аль-Насра” баг 28 оноо авч, хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа бол “Аль-Хиляль” Премьер лигийг тэргүүлж байна.