О.Наоми “Brisbane International” тэмцээнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-11-11 15:16:32

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 11 /NHK/. Японы алдарт теннисчин, Их дуулгын дөрвөн удаагийн аварга Осака Наоми ирэх 12 дугаар сард Австралид эхлэх “Brisbane International” тэмцээнд оролцохоор болжээ.  


Тэмцээнийг зохион байгуулагч баасан гарагт албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүнийг их спортдоо эргэн ирж буйг зарласан байна. 


О.Наоми өнгөрсөн оны есдүгээр сард Токиод болсон тэмцээнд оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнүүдэд оролцоогүй юм. Тэрбээр энэ оны долоодугаар сард амаржиж охинтой болсон билээ. 


“Миний бие теннисний талбайдаа эргэн ирж, хүчээ сорих гэж байгаадаа маш их баяртай байна” гэж өдгөө 26 настай О.Наоми мэдэгджээ. “Brisbane International” тэмцээн 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно.

関連ニュース