Дани, Албанийн хөлбөмбөгчид ЕВРО-2024-ийн эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-18 12:28:23

ЖЕНЕВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 18 /АР/.  Дани, Албанийн хөлбөмбөгчид баасан гарагт буюу өчигдөр Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ шувтаргын шатанд оролцох эрхээ авлаа.


Албанийн шигшээ багийн хувьд ЕВРО-2024-т шалгарахад нэг оноо дутуу байсан бөгөөд Кишинев хотноо Молдовагийн шигшээ багтай хийсэн тоглолтод 1:1-ээр тэнцсэнээр эрхээ баталгаажууллаа. Одоо долоон тоглолтын дараах байдлаар Албани 14 оноогоор Е хэсгийг тэргүүлж байна.


Түүнчлэн хагас хамгаалагч Томас Деланигийн 54 дэх минутад оруулсан гоолын ачаар Дани улсын шигшээ баг хамгийн ойрын өрсөлдөгч Словенийг 2:1-ээр буулган авснаар  H хэсгийг тэргүүлж эхэллээ.


Одоогийн байдлаар Дани, Албани зэрэг 13 улсын багууд ЕВРО-2024 тэмцээний шувтаргын шатанд оролцох эрхээ аваад байгаа бөгөөд ирэх мягмар гарагт дуусах хэсгийн тоглолтуудын дараа дараагийн найман баг шалгарна.


Мөн 2024 оны гуравдугаар сарын 21-26-ны хооронд болох хасагдах шатны 12 багийн тоглолтуудын дүнгээр  сүүлчийн гурван багийг тодруулах юм.

関連ニュース