ЕВРО-2024 тэмцээний үеэр бөмбөгний дотор бичил чип суулгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /Sky News/. Ирэх зун болох гэж буй ЕВРО-2024 тэмцээнд ашиглах “Adidas”-ын бөмбөгөн дотор суулгах бичил чип нь тоглолтын үеэр бөмбөгт гар хүрснийг мэдрэх боломжийг олгосноор зөв шийдвэр гаргахад шүүгчдэд тусална.
Энэхүү бичил чип нь бөмбөгний хөдөлгөөний талаарх бодит цагийн мэдээллийг видео шүүгчдэд (VAR) илгээнэ гэж Германы “Adidas” спортын брэнд мэдэгджээ. Ирэх зун Германд болох эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ЕВРО-2024 тэмцээнд уг технологийг VAR-т ашиглах юм.
Хөл бөмбөгийн КАТАР-2022 ДАШТ-ий явцад отон тоглолт гарсан эсэхийг тодорхойлохын тулд уг чипийг ашиглаж байжээ.
ЕВРО-2024 тэмцээнд ашиглах бөмбөгний голд цэнэглэдэг хөдөлгөөн
мэдрэгч суулгах аж. Бичил чип нь секундэд 500 хүртэлх хөдөлгөөнийг мэдрэх тул тоглолтын үеэр тоглогч
бөмбөгөнд гар хүрсэн бол түүнийг нь үнэн зөв “бичиж авах” боломжтой.