Аргентины шигшээ ФИФА-гийн чансааг тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-12-22 10:51:08

ЖЕНЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /FIFA/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ багуудын дэлхийн чансааг пүрэв гарагт зарлалаа.


Дэлхийн аваргын цомыг хүртсэн Аргентины шигшээ баг 2023 оны эцсийн байдлаар дэлхийн чансааны тэргүүн байраа баттай хадгалж чадлаа.  


Аргентинчууд энэ оны дөрөвдүгээр сард тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авснаас хойш хүснэгтийн эхэнд бичигдсэн хэвээр байгаа юм.


Францын шигшээгийн хувьд дэд байраа хадгалж үлдсэн бол англичууд гуравдугаар байрт бичигдсэн амжилтаар 2023 оныг үдэж байна.


Өмнөх дэлхийн чансааг 11 дүгээр сарын 30-нд гаргаснаас хойш 12 дугаар сард олон улсын 11 тоглолт болсон бөгөөд энэ сарын жагсаалтад онцын өөрчлөлт орсонгүй.

関連ニュース