Балбын газарчин дээд амжилт тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАТМАНДУ, 2024 оны тавдугаар сарын 13 /DW/. Балбын газарч-уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарснаар дэлхийн хамгийн өндөр ууланд хамгийн олон удаа авирсан дээд амжилтаа шинэчиллээ.
“Ками Рита
өнөө өглөө оргилд гарлаа. Одоо тэрбээр
Эверестийн оргилд 29 удаа гарсан
амжилтаараа шинэ дээд амжилт тогтоолоо” гэж түүний авиралтыг зохион байгуулсан “Seven Summit Treks” компанийн ажилтан Мингма Шерпа “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.
Түүний хэлснээр, өдгөө 54 настай газарч-уулчин Ками Рита хэсэг уулчдыг газарчлан оргилд гарахдаа ийм амжилтад хүрсэн байна. “Эверестийн эр” хочтой Ками Рита бол уулчдад газарчилдаг шерпачуудын нэг юм.
“Нэг хүний эрхэлдэг ажил, бусад хүмүүсийн мөрөөдөл”
Ками Рита анх 1994 онд Эверестийн оргилд амжилттай авирснаасаа хойш бараг жил бүр 8849 метрийн өндөр оргилд гарч байсан гэдгийг Гиннесийн амжилтын
номд тэмдэглэн бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Эверестийн баазаас “Инстаграм” хуудсандаа бичихдээ “Хэн
буцаж ирснийг таагаарай, дэлхийн оргилд 29 дэх удаагаа гарах гэж байна... Нэг хүний хийдэг ажил, бусад хүмүүсийн мөрөөдөл” гэсэн байна.
К.Рита өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, хэзээ ч дээд
амжилт эвдэх зорилго тавьж байгаагүй
бөгөөд олон жилийн туршид “зүгээр
л ажлаа хийж байсан” хэмээн ярьж байлаа.
Өнгөрсөн онд тэрбээр
Эверестэд хоёр удаа авирснаар өөр нэгэн шерпа болох Пасанг Даваа-тай
авиралтынхаа тоогоор тэнцээд байсан
амжилтаа ахиулж, дээд амжилт тогтоосон юм.
Газарчдын
ууланд авирах туршлага, нутаг орноо мэддэг байдал нь жил бүр олон зуун уулчныг Эверестэд аюулгүйгээр авирахад чухал үүрэг
гүйцэтгэдэг билээ.