Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-16 17:08:49

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 16 /championat/. “Нью-Йорк Никс” багийн тоглогч Жейлен Брансон 2018 оноос хойш плей-оффын таван тоглолтод 40-өөс дээш оноо авсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ анхны тоглогч болсон тухай “StatMuse” спортын статистикийн мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ. 


Өмнө нь энэ амжилтыг одоо “Лос-Анжелес Лэйкерс” багт тоглож буй Леброн Жэймс үзүүлж байв. Энэ удаагийн плей-оффт Жейлен одоогийн байдлаар 11 тоглолтод оролцоод байгаа бөгөөд дунджаар 33.9 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт нь 3.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт нь 7.5 байгаа аж. 


“Нью-Йорк Никс” баг NBA-гийн хасагдах шатны шөвгийн наймын цувралд “Индиана Пэйсерс” багтай тоглож байна. Таван тоглолтын дараах байдлаар 3:2-оор “Никс” цувралыг тэргүүлж байна. Тус баг энэ сарын 18-нд “Индиана”-гийн талбайд зургаа дахь тоглолтоо хийнэ.

関連ニュース