Спортын зургаан төрлийг 2030 оны Паралимпын хөтөлбөрт оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-03 16:51:21

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 3 /DW/. 2030 оны өвлийн Паралимпын наадмын хөтөлбөрт спортын зургаан төрлийг оруулах шийдвэрийг Олон улсын паралимпын хороо баталжээ.


Тодруулбал, уулын цана, биатлон, гүйлтийн цана, тэргэнцэртэй хоккей, сноуборд, кёрлинг гэсэн төрлүүдийг оруулсан байна. 2022 оны Бээжингийн паралимпын наадмын үеэр тамирчид спортын эдгээр төрлөөр өрсөлдөж байсан бөгөөд 2026 онд Милан болон Кортина д'Ампеццо хотод болох Паралимпын наадмын хөтөлбөрт мөн оруулах юм.


Олон улсын Олимпын хороо (ОУОХ) 2030 оны өвлийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулах эрхийг долоодугаар сарын 24-нд Франц улсад тодорхой болзолтойгоор олгосон юм. Хоёр наадмыг Францын Оверн-Рон-Альп, Прованс-Альп-Кот д'Азур мужуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Наадмыг зохион байгуулах Францын хүсэлтэд Италийн Турин хотыг  долоодугаар сарын 25-ны өдөр оруулжээ. 

関連ニュース