“Болонья”, “Милан” багууд финалд үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-25 12:40:34

РОМ. 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /ТАСС/. Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод “Болонья” баг “Эмполи” багийг 2:1 харьцаагаар хожсоноор тус тэмцээний финалд шалгарлаа.


"Болонья”-гийн Жованни Фаббиан (7 дахь минут), Тейс Даллинга (87) нар гоол оруулсан бол “Эмполи”-гийн Виктор Коваленко 33 дахь минутанд гоолдсон байна.


Ингэснээр эхний тоглолтод 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон “Болонья” баг 5 дугаар сарын 14-ний лхагва гарагт Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд “Милан”-тай тоглохоор боллоо. Уржигдар болсон Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод "Милан" баг 3:0 харьцаагаар "Интер"-ийг хожсоноор финалд шалгарсан юм.


Болоньячууд Италийн цомыг 1970 ба 1974 онуудад хоёр удаа, харин миланчууд 5 удаа тус тус хүртэж байжээ. Энэ цомыг 15 удаа хүртсэнээрээ “Ювентус” баг дээд амжилт тогтоосон бол “Милан” 2003 оноос хойш цомыг хүртээгүй байгаа юм.  

関連ニュース