Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэн үлджээ.
Энэ их буяны
өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин,
сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн
айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс
дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо үлгэр дууриал болох хүнлэг
сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ихээхэн ач тустай гэж үздэг.
Ulaanbaatar