Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хонин толгойд шилжүүлснээр 0-200 хүртэлх малтай (малгүй болон цөөн малтай) 19 сумын 55 өрхийг малжуулсан байна.
Нэг өрхөд 8.0 сая төгрөгийг зарцуулж, улсын төсвийн нийт 440.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү хөтөлбөрөөр өрхүүдийг 1624 хонь, 1059 ямаа, 642 үхэр, 333 адуу нийт 3658 толгой малаар малжуулсан нь хонин толгойд шилжүүлснээр 8645 толгой юм.
Энэ хөтөлбөр нь малчин өрхийн орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, малжуулах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой.