Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар Увс аймгийн Боршоо боомтын гадаад худалдааны нийт барааны эргэлт 30.7 сая америк долларт хүрчээ.
Үүнээс экспорт 2.3 сая америк доллар, импорт 28.4 сая америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс экспорт 1.3 сая америк доллароор буурсан бол импорт 6.9 сая америк доллароор өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн оны мөн үед тус боомтын гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.1 сая америк доллар байсан бөгөөд үүнээс экспорт 3.6, импорт 21.4 сая америк доллар байжээ.
Харин 2024 оны мөн үед уг боомтын гадаад худалдааны нийт бараа эргэлт 30 сая америк долларт хүрч, үүнээс экспорт 1.8, импорт 28.1 сая америк доллар байсан юм.
Ийнхүү 2024 оны мөн үеийн Увс аймгийн Боршоо боомтын гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн онд буурсан ч энэ оны мөн үед 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.