Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт Сүхбаатар аймгийн 5372 хүүхдээс 50 орчим хувь нь хамрагджээ.
Үзлэгийг дөрвөн насны ангиллаар хийх бөгөөд 3 настнуудад аутизм, 6 настанд зүрх судасны эмгэг, 11 настанд нурууны суулт муруйлт, 15 настай хүүхдэд сэтгэц, бэлгийн бойжилтын үзлэгийг хийж хүүхэд бүрт зохих зөвлөгөө зөвлөмжийг өгөх юм.
Аймагтаа Асгат, Наран зэрэг хүн ам цөөтэй сумдууд үзлэгээ бараг дуусгасан гэж хэлж болно. Сүхбаатар аймгийн тухайд улсын дунджаас бага хамрагдалттай байгаа. Бага насны хүүхдийг заавал эцэг эхчүүд нь хамт оруулж эрсдлийн үнэлгээг үнэн зөвөөр авах ёстой ч томчуудын идэвх сул байгаагаас үзлэг удаашрах нэг шалтгаан болж байна гэж аймгийн ЭМГ-ын дарга М.Дэлхийцэцэг хэллээ.
Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн дунд амны хөндийн болон шүд цоорох өвчлөл эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа. Мөн сүүлийн жилүүдэд аутизмын шинж тэмдэг оношлогдох тохиолдол өсөх хандлагатай байгаа гэв.