Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /Anadolu/. Данийн эрх баригчид 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад гар утас хэрэглэхийг хориглохоор шийдвэрлэжээ.
Тус улсын Засгийн газар, Улаан-ногоон эвсэл болон “Альтернатив” намын хооронд байгуулсан тохиролцооны дагуу уг хориг нь бага ангиас 10 дугаар ангийн сурагчдад хамаарах бөгөөд хичээлийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны үеэр үйлчлэх ажээ.
Данийн Боловсролын яамны мэдэгдэлд дурдсанаар, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, орон нутгийн захиргааны харьяа олон улсын сургууль, залуучуудын болон үргэлжлүүлэн суралцах сургуулиудад хичээл, завсарлагааны үеэр гар утас болон интернэтэд холбогдох боломжтой хувийн бусад цахим төхөөрөмжийг хэрэглэхийг хориглох юм. Түүнчлэн сургуулийн дэргэдэх чөлөөт цагийн хөтөлбөр, хүүхэд, залуучуудын клубийн үйл ажиллагаанд уг зохицуулалт хамаарах ажээ.
Үүний зэрэгцээ сургуулиудын интернэтийн сүлжээнд агуулга шүүх системийг заавал нэвтрүүлж, сургалт, хүмүүжлийн ач холбогдолгүй цахим хуудсуудад хандах боломжийг хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, хичээлийн цагаар нийгмийн сүлжээ, цахим тоглоом, онлайн худалдааны сайтуудад хандахыг хязгаарлах юм.
Данийн Засгийн газар холбогдох хуулийн төслийг 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийн тулд удахгүй эхлэх парламентын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.