Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, цэрэг-иргэний хамгаалалтын мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрийг улсын хэмжээнд сонгосон таван сургуульд туршиж эхэллээ.
Тэдгээрийн нэгээр Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг сонгосон бөгөөд хичээлийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицерууд зааж байна.
Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, залууст эх орноо мэддэг, хайрлан хамгаалах ухамсар, хариуцлага төлөвшүүлэхийн зэрэгцээ эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэжээ. Ингэснээр сурагчид эх оронч үзэл, иргэний үүрэг хариуцлагын талаар мэдлэгтэй болохоос гадна нийгмийн болон хувийн аюулгүй байдалд анхаарал хандуулах дадалд суралцах ач холбогдолтой юм.
Туршилтын үр дүнд үндэслэн хөтөлбөрийн агуулга, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цаашид ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна.