Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-нд Солонгосын контентын хөгжлийг дэмжих агентлагт зочилж, тус агентлагийн дарга Ким Юн Житэй уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоо хоёр улсын иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг бэхжүүлж, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны бат бэх суурь болдгийг тэмдэглээд, хоёр тал ялангуяа соёл, урлаг, спортын салбарт хамтран контент бүтээж, бие биеэ харилцан дэмжиж ажиллахын чухлыг онцлов.
Тэрбээр монгол залуус Солонгосын хөгжлийн нөү- хау, технологийн дэвшил, К- контентын хөгжлөөс суралцах хүсэлтэй байдгийг тэмдэглэж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, Монголын компаниудтай холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Агентлагийн дарга Ким Юн Жиг Монголд зочлохыг урив.
Тус агентлаг нь дэлхийн 28 улсад төлөөлөгчийн газартай, 540 гаруй ажилтантай гэж ГХЯ-наас мэдээллээ.