Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН. /Reuters/.
БНХАУ-ын засаг захиргаа нааштай
дохио ирүүлсэнтэй холбоотойгоор тус улсын 250 тэрбум ам.долларын бараа
бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп мэдэгджээ.
Д.Трамп твиттер хуудсандаа нийтлэхдээ, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг ирэх 10 дугаар сарын 1-нээс 5 хувиар нэмэх шийдвэрийн хэрэгжиж эхлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлууллаа гэжээ. Энэхүү шийдвэрийг Хятадын хүсэлтээр гаргасны зэрэгцээ Бээжин АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүний татварыг чөлөөлсөнтэй холбоотой гэж тэрбээр бичсэн байна.
АНУ, БНХАУ-ын хооронд урт хугацаанд үргэлжилж байгаа худалдааны маргааныг зохицуулах шинэ хэлэлцээг удахгүй зохион байгуулахаар бэлтгэж байгаа үед энэ үйл явдал болжээ. БНХАУ-ын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 25 хувийн татварыг өсгөж, 30 хувьд хүргэнэ гэж өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн юм.
10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны ой тохиохтой холбогдуулан улсынхаа бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулахыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн ажээ.