Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын Цэнхэр бүсэд өчигдөр 15107 хүн бүртгүүлж, давхардсан тоогоор 23162 хүн нэвтэрчээ.
"Эх дэлхийгээ хайрлая, Итгэл найдвараа бадраая" уриатай тус хуралд оролцохоор манай улсын хилээр 167 улсын төлөөлөгч нэвтэрч, нийслэлийн зочид буудлын 9636 өрөө захиалсан байна. Мөн ,355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдлын хүрээнд 49 хүнд анхны тусламж хүргэжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал бол ган, цөлжилт, газрын доройтлын талаар дэлхий нийтээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох хамгийн том механизм юм.