Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт хоёр хоногийн дараа Улаанбаатар хотын “МБанк арена”-д эхэлнэ.
Манай шигшээгийн
залуус Тайланд, Вьетнам, Фижигийн багтай тоглох бөгөөд Монголын сагсан
бөмбөгийн холбооноос шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
1. О.Эрдэнэцогт (Ахлагч, BCH Knights)
2. Б.Барсболд (Хасын Хүлэгүүд)
3. Г.Болор-Эрдэнэ (Омни Эрдэнэт Майнерс)
4. Т.Ууганбаяр (Бишрэлт Метал)
5. Д.Баясгалан (Ghosthawks)
6. Э.Саруул-Эрдэнэ (SG Apes)
7. Ш.Энхийн-Од
8. А.Энхбаясгалан (Омни Эрдэнэт Майнерс)
9. С.Биндэръяа (Хасын Хүлэгүүд)
10. Э.Сугар-Очир (BCH Knights)
11. А.Азбаяр (Fukushima Firebonds)
12. Х.Оргил (Fukui Blowinds) нар багтжээ.
Монголын шигшээ багт хоёр метрээс дээш өндөртэй таван тоглогч бий. Баг тамирчдыг ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василиос, туслах дасгалжуулагч Б.Тамжид, Ц.Азбаяр, Б.Ганхөлөг нар удирдана. Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од шигшээ багийн өмсгөлтэй хоёр дахь тэмцээндээ оролцоно. Гэхдээ өмнөх нь нөхөрсөг байсан бол энэ удаагийнх албан ёсны анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Х.Оргил, Д.Баясгалан нар шигшээ багийнхаа төлөө албан ёсны анхны тоглолтдоо оролцох гэж байна.
Монголын баг энэ сарын 28-ны 19:00 цагт Вьетнам, 30-ны 16:00 цагт Фижи, 31-ний 19:00 цагт Тайландын багтай тоглох хуваарьтай байна.