Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээлэл өгчээ.
Түүний хэлснээр есдүгээр сарын эхний 11 хоногт улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ. Энэ нь 10 хоногийн хугацаанд өдөрт дунджаар 2400 тонн орчим өдрийн хэрэглээг хангах хэмжээний бүтээгдэхүүн аж.
Өнгөрсөн баасан гаргийн байдлаар улсын хэмжээнд 92 вагон буюу 5520 тонн АИ-92 шатахуун байна. Үүнээс агуулахуудад 41 вагон буюу 2460 тонн АИ-92 шатахуун буулгажээ.