Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28.8 их наяд төгрөг болсон байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхэс 24.9 хувь буюу 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.1 хувь буюу 16.4 тэрбум төгрөгөөр багассан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн хадгаламжийн 82.3 хувь буюу 23.7 их наяд төгрөг нь иргэдийн, 17.7 хувь буюу 5.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувь буюу 446.9 тэрбум, өмнөх сарынхааас 1.4 хувь буюу 70.2 тэрбум төгрөгөөр багасжээ.