Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар батлав.
Тогтоолоор 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж буй 92 октантай авто бензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг энэ сарын 21-нээс 2028 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 0 хувиар болголоо.