Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний киоск машиныг үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Тус аймагт одоогоор 34 киоск машин ажиллаж байгаа бөгөөд 2026 оны эхний найман сарын байдлаар 15053 иргэн уг төхөөрөмжөөр дамжуулан төрийн үйлчилгээ авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин өссөн үзүүлэлт юм.
Киоск машин нь иргэд төрийн байгууллагад биечлэн очиж, дараалал хүлээлгүйгээр шаардлагатай зарим үйлчилгээг бие даан авах боломжтой цахим төхөөрөмж юм. Энэ нь төрийн байгууллагын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талтай.
Ялангуяа сум, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд киоск машинууд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.