Торгоны замын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. Торгоны замын эдийн засгийн бүсийг барих тухай харилцан ойлголцлын санамж бичигт Хятад, Азербайжан гарын үсэг зурлаа.
"Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын бодит харилцаа шинэ түвшинд гарсныг харуулж байна" гэж Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевт Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин хэлсэн байна.
Хамтын найрамдалт ажиллагааг хөгжүүлэх тухай нэгдсэн тунхаглал болон худалдаа, шүүх байгууллага, иргэний агаарын тээвэр, боловсрол, тээвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурав.
Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны тэнгисийн торгоны замын санаачилгыг нь Азербайжан дэмжсэнийг Си Зиньпин сайшааж, хоёр талын хөгжлийн стратегийг нэгтгэж, Азербайжаны бодлоготой уялдсан харилцаа холбоог бэхжүүлэхэд Хятад бэлэн гэж хэлсэн байна.
Эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн салбарын том төсөлд хоёр улс хамтран ажиллаж болно гэж Си хэлэв. Харилцан ойлголцлыг дэмжих үүднээс хоёр улсын парламент, нийгмийн байгууллага, залуучуудын бүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын арилжааг өргөжүүлэх, хоёр талын санхүү, тээврийн салбарын хамтын ажиллагааг сайжруулахыг Хятад дэмжиж буйг тэрбээр илэрхийлэв.
Х.Аминаа