ХОВД: Хүүхдийг хамруулсан нийтийн үйл ажиллагааг түр хязгаарлана
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймагт менингококкийн халдвараар хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
15 цаг