Ломбард дээрэмдэх гэж байхад нь барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-15 13:44:52

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдөр "Хэсэг хүн ломбард руу орох гэж оролдож байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газар шуурхай очсон байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах ломбардны хаалгыг хөшин онгойлгохыг оролдож байсан хүмүүсийг баривчлан саатуулжээ. Тус дүүргийн 30 дугаар хороонд оршин суугч А тэргүүтэй бүлэг хүн хуйвалдан иргэн Б-ийн ломбардыг дээрэмдэх гэж байгаад баригдав.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ