Үндэсний бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 14:34:53

Говь-Алтай аймагт жил бүр оны эцэст аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр тухайн жилийн улс, аймгийн баяр наадмаар улс, аймгийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Саяхан аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны үеэр ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар шинээр улс, аймгийн цол хүртсэн шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө.

Уг барилдаанд Жаргалан сумын харъяат "Электри ком" ХХК, "ЮБИ ОЙЛ" ХХК, Хангарьд спорт хорооны бөх улсын начин Ш.Шинэбаяр, Цээл сумын харъяат аймгийн харцага Б.Энхсайхан, Бигэр сумын харъяат аймгийн харцага Ц.Эрхэмбаяр, Н.Батсайхан, аймгийн начин С.Содбаяр, Ч.Золбоо, Г.Жаргалсайхан, М.Насанбат, Х.Ариунбаатар, Т.Мөнх-Ирээдүй, Б.Жамбал тэргүүтэй хүчит 64 бөх бяр хүчээ сорьсноос их шөвгийн дөрөвт Жаргалан сумын харъяат улсын начин Ш.Шинэбаяр, Цээл сумын харъяат аймгийн харцага Б.Энхсайхан, Бигэр сумын харъяат аймгийн харцага Ц.Эрхэмбаяр, Цээл сумын харъяат аймгийн начин Х.Ариунбаатар нар шалгаран үлдэснээс Жаргалан сумын харъяат улсын начин Ш.Шинэбаяр түрүүлж, Бигэр сумын харъяат Хантайшир дэвжээний бөх аймгийн харцага Ц.Эрхэмбаяр үзүүрлэлээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ