Аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 16:36:59

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо энэ сарын 12-13-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 10 сум, 3 тосгоны 200 гаруй тамирчид 23 жингийн 92 багц медалийн төлөө 3 өдрийн турш өрсөлдөж, дүнгээ гаргалаа. Ингээд тэмцээний эрэгтэйчүүдийн 27 кг-ийн жинд Спорт сургуулийн А.Мөнхболд, 30 кг-д Хэрх тосгоны Г.Бат-Оргил, 34 кг-д Шаамар сумын Б.Баярбаясгалан, 38 кг-д Баянголын сумын О.Өсөхбаяр, 50 кг-д Спорт сургуулийн Ж.Отгонжаргал, 55 кг-д Хэрх тосгоны Б.Баттулга, 60 кг-д Хэрх тосгоны С.Эрдэнэбаяр, 66 кг-д Хэрх тосгоны Г.Мөнхтулга, 73 кг-д Спорт сургуулийн Э.Тэмүгэ, 81 кг-д Сайхан сумын Э.Хүслэн, 90 кг-д Баянгол сумын Э.Үнэнхүү, +90 кг-д Баянголын Б.Бат-Эрдэнэ, охидоос 32 кг-д Зүүнбүрэн сумын А.Алтан-Эрдэнэ, 36 кг-д Сант сумын Б.Сарантуяа, 40 кг-д Сүхбаатар сумын 4-р сургуулийн н.Ичинхорлоо, 44 кг-д Сант сумын Б.Ихэрцэцэг, 48 кг-д Алтанбулаг сумын Мөнгөнбилэг, 52 кг-д Алтанбулаг сумын Л.Эрдэнэзул, 57 кг-д Сайхан сумын Б.Отгон-Учрал, 63 кг-д Алатнбулаг сумын Мөнгөнбилэг, +63 кг-д Спорт сургуулийн А.Отгонзаяа нар тэргүүн байрт шалгарч аймгийн аваргын алтан медаль хүртлээ. Эрэгтэй багийн дүнгээр Хэрх сургууль тэргүүн байр, эмэгтэй багийн дүнгээр Спорт сургууль тэргүүлж, цом, мөнгөн шагналын эзэд болов. Тэмцээний шилдэг тамирчнаар н.Бат-Оргил, н.Ичинхорлоо нар шалгарч тусгай шагнал хүртлээ. Аймгийн аварга шалгаруулах Жу-до бөхийн тэмцээний ивээн тэтгэгчээр Ардчилсан Шударга ёсны Монголын залуучуудын холбоо, аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг   

Холбоотой мэдээ