Өмнөд Солонгос, АНУ зэвсэг хураах хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Зэвсэг хураах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, тухайлбал, Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлаар Өмнөд Солонгос, АНУ-ын ахлах дипломатчид энэ долоо хоногт хэлэлцээ хийнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Зэвсэг хураах болох цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг дэлхий дахины аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 2013 оноос хойш хоёр улс тогтмол хэлэлцээ хийсэн.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны олон улсын асуудал хариуцсан орлогч сайд Шин Дон-Ик, АНУ-ын Зэвсгийн хяналт, олон улсын аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн дарга Роуз Геттемюллер нар энэ жил хийж буй гурав дахь хэлэлцээг Вашингтон хотод маргааш удирдан явуулна.
Умард Солонгос, Ираны цөмийн асуудал, экспортын хяналтын систем болон зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхтэй холбоотой бусад асуудлууд, сансар, эрүүл мэнд, био аюулгүй байдалтай холбоотой дэлхий дахины асуудлуудыг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Х.Аминаа