Банкны нэг хувийн зээлийн шимтгэлийн шүүх хурал лхагва гарагт болно

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-16 12:46:38

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ сүүлийн үеийн мэдээллээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ Банкны зээлийн нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Арилжааны банкнууд иргэдээс авдаг нэг хувийн шимтгэлийн асуудлыг ШӨХТГ ихэд анхааран хөөцөлдөж байгаа юм. Тус газраас  банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг хууль бус хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан. Гэвч анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг буцаан  анхан шатны шүүх рүү шилжүүлж ШӨХТГ-ын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ийм учраас  ШӨХТГ-аас  дахин гомдол гаргасан бөгөөд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "Давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гаригт 15.30 цагт Давж заалдах шатны шүүхэд болно" гэдгийг мэдэгдлээ. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ