Өмнөд Солонгосын охидын хамтлагийг хилээс буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-12-16 14:31:43

ЛОС- АНЖЕЛЕС. /BBC/. Өмнөд Солонгосын охидын хамтлагийн гишүүдийг биеэ үнэлэгч гэж үзээгүй, буруу визтэй байсан учраас АНУ-д нэвтрүүлээгүй гэж мэдээлэв.

Өмнөд Солонгосын “Oh My Girl” хамтлагийг Лос-Анжелес хотын нисэх буудалд саатуулсны дараа нутаг буцаасан юм.

Хамтлагийн 8 гишүүн цомгийн зураг авалт хийхээр АНУ-ыг зорьсон ч тэднийг гааль дээр 15 цаг саатуулжээ.

Хамтлагийн гишүүд буруу визтэй байсан гэж нэрээ нууцлахыг хүссэн гаалийн ажилтан “Los Angeles Times”-д мэдээлсэн байна.

Өөрсдийгөө жуулчид гэж охидын хамтлаг гаалийн байцаагчид худал хэлсэн гэж эх сурвалж хэлсэн юм.

Зөв бичиг баримт бүрдүүлээгүй байсан учир тэднийг АНУ-д нэвтрүүлээгүй байна.

“Бид өдөр бүр хийдэг ажлаа л хийсэн. Бид өдөр бүр хүмүүсийг буцаадаг” гэж эх сурвалж “Los Angeles Times”-д хэлэв.

Охидын хамтлагийг биеэ үнэлэгчидтэй андуурч, 15 цаг саатуулсан гэж тус хамтлагийн менежментийг хийдэг компани мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Сөүл рүү нисэх дараагийн нислэг 15 цагийн дараа байсан гэж АНУ-ын Гаалийн газар хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ