Барилгын дэлгүүрт гарсан галыг унтраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-17 15:52:17

Өнөө өглөө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "100 айл" орчимд байрлах барилгын материалын бөөний төвд гал гарчээ. Уг галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай очиж богино хугацаанд галын тархалтыг зогсоосон байна.

Хоёр давхар байгууламж бүхий бөөний төвийг шатаж байхад  ойр орчмоор нь явж байсан иргэд галын дуудлагыг  өгчээ. Гал дээврийн хэсэгт эхлээд гарсан байна.Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа юм. гал унтраах үеэр 100 айлын замын урдаасаа хойших хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ