Машины эд зүйлс хулгайлдаг бүлгийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-17 16:21:30

УБХЦГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт хулгайн хэрэг үйлдээд баригдахгүй байсан бүлэг этгээдийг өчигдөр шөнө баривчилжээ.

Урд шөнө дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явахдаа наймдугаар хорооны 11 дүгээр байрны орчимд нуугдахыг оролдсон сэжиг бүхий залуусыг шалгахад биедээ хулгайн эд зүйлс авч явжээ. Хулгайлсан зүйл гэдгийг  шалгалтаар тогтоосон байна. Мөн иргэн Д, Э нар  хувийн " Приус-20 авто машин"-аар БГД-ийн 8 дугаар хорооны нутаг дахь  барилгын материалын дэлгүүрээс  авто машины хоёр ширхэг дугуй хулгайлан  авч явсныг илрүүлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ