Зүүн хойд Азийн уран бичлэгийн үзэсгэлэн

Монголын мэдээ
dogsom@montsame.mn
2015-09-10 14:15:21

Зүүн хойд Азийн уран бичлэгийн үзэсгэлэн Бээжингийн “Зууны мандал” галерейд өчигдөр нээгдлээ.

Хятадын олон улсын радио, Хубэй мужийн Хуан Ган хотын Соёлын газраас хамтран зохион байгуулж байгаа "Зохицол, ялгарал" нэртэй тус үзэсгэлэнд Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын уран бүтээлчдийн 200 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнг энэ сарын 13-ыг хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлэх юм байна. 11-р сард мөн адил нэртэй үзэсгэлэнг Японд зохион явуулах юм. Энэ жилд багтаан зохион байгуулагч тал бас уран зураг, уран бичлэгийн шилдэг бүтээлийн түүвэр хэвлүүлж, 2016 оны бичин жилд зориулсан шуудангийн марк гаргах аж.

 

Хөх хот Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд