Л.Гансүхийн шүүх хурлыг онлайнаар хийх болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-21 10:19:46

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг  завшсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгаж, 4.6 жилийн ялаар шийтгээд байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.

 Өмгөөлөгч нь шүүх хурлыг нээлттэй хийх санал тавьсан ч түүний асуудлыг хэлэлцэх шүүх хуралд  гэрч, хохирогч нарыг оролцуулахгүй байх шийдвэр гарсан бололтой. Харин  шүүх хуралд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг ажиглагчаар оролцохоор болжээ.  Мөн  Л.Гансүх шүүх хуралдаа өөрийн биеэр оролцохгүй,  онлайнаашууд оролцуулахаар болсон гэх мэдээ байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ