Хоёр багийн төв байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-14 13:39:47

Ховд аймгийн Чандмань суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хоёр багийн төв барих ажилд иргэдээ оролцуулжээ.


Тухайлбал тус сумын Сүлжээ багийн конторын барилгыг 30,0 сая төсөвт өртгөөр Б.Амила захиралтай “Живзундамбаева” ХХК барьж ашиглалтад өгчээ.
Мөн"Талын булаг багийн барилгыг дээрх санхүүжилтээр Л.Энхтөр захиралтай “Эндо” хоршооны барилгачид чанартай гүйцэтгэж ашиглалтад өгөөд байна.
Багууд зориулалтын ажлын өрөө байргүй учраас гайгүй том гэртэй айлд цуглан хурлаа хийдэг.Мөн аймаг хотоос төрийн албаны хүмүүстэй  уулзалтад явж сумын соёлын төвд цугладаг байв.
Иймд малчид багаараа нэг дор  цуглан уулзалт,хурал,зөвлөгөөнөө хийх тохилог байртай болсон нь малчдад таатай байна. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд