Хүүхдийн уран зохиолын 110 номыг цахимаар унших боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-28 16:55:43

БСШУЯ, Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт боллоо.

Азийн сан нь тус хөтөлбөрийг энэ сараас эхлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 6 сургуулийн 5-9 дүгээр ангийн 2500 орчим суралцагч үнэ төлбөргүйгээр цахим ном унших, уран зохиол, англи хэл, мэдээлэл зүйн 90 гаруй багш болон номын санч нар сургалт, үйлчилгээндээ ашиглах  монгол хэлээрх хүүхдийн 100 гаруй, англи хэлээрх 200 гаруй ном бүхий аппликешн болгож хөгжүүлсэн цахим номын сан боловсруулан бэлэн болжээ.

Энэ үеэр цахим номыг уншихад зориулж андройд төхөөрөмж буюу 120 ширхэг таблетыг 6 сургуульд тус бүр 20 ширхэгийг хандивлав.

БСШУЯ нь 2014 оны Хүүхдийн уран зохиолын уралдаанд шалгарсан бүтээлүүд, Монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжис буюу ЕБС-ийн сурагчдын сонирхол, хүсэлд нийцэхүйц хүүхдийн уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр номын фондын бүрдүүлэлт хийж дэмжин ажиллажээ.

Мөн цаашид тус цахим номын санг хөгжүүлэх, контентын баяжилтыг нэмэгдүүлэх, бгшлах боловсон хүчнийг чадавхжуулахаар БСШУЯ, Азийн сан хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ