Нөхөрлөл зам хоршоо зорчигчдоос өдөр бүр азтан тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:05:37

Хөвсгөл аймаг Улаанбаатар хотын хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг  Нөхөрлөл зам хоршоо байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд ойгоо арван сайн үйлс бүтээн угтахаар болжээ.

Ойн хүрээнд 2 сарын нэгнээс сарын хугацаатай тээвэр хийх хуваарьтай өдөр бүр зорчигчдоосоо азтан тодруулж үнэгүй зорчуулах гэнэ. Сар шинийн баярыг угтан авто тээврийн байгууллагад олон жил ажилласан ахмадуудад тавгийн идээ гарын бэлгийн хамт гардуулж ойн баярын мэнд хүргэсэн байна. Мөн тээвэрчдийнхээ гэр бүлийн эзэгтэй нарыг Манжуурын чиглэлд аялуулах, тээврийн газрын ойролцоох газар ногоон байгууламж хийх зэрэг олон ажлыг 10 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ