Ахмад тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-03 12:40:27

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг футзалын ахмадын УАШТ амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.

Үе үеийн төлөөлөл болсон спортын мастерууд, ахмад тамирчид цуглаж хамтдаа 10 хоногийн турш гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар ахмад тамирчдаа хүлээн авж уулзлаа.

Харилцан санал сэтгэгдлээ солилцсон, энгийн яриаг өрнүүлсэн халуун дотно уулзалтын төгсгөлд сар шинийн босгон дээр ахмад тамирчдадаа эрүүл энхийг хүсэж  тавгийн идээ, идээний дээд сүүг гардуулж МХБХ-ноос анх удаа хэвлэн гаргасан сэтгүүлийн дээжээ өргөн барив. Энэхүү бэлгийг бэлдэхэд “Сүү” ХХК дэмжин ажилласан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ