Зарим аймаг, сумд руу нэмэлт автобусаар үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-02-10 16:47:37

Цагаан сарын баярыг тохиолдуулан иргэд орон нутгийг зорих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан "Драгон" төв үндсэн үйлчилгээ үзүүлдэг аймаг, сумын зорчих тээвэрт нэмэлт автобусаар үйлчилж байна.

Драгон төвөөс өдөрт орон нутгийн 31 чиглэлд автобусаар үйлчилдэг бөгөөд сар шинийн өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлд иргэдийн эрэлт их байгаа учраас нэмэлт автобусаар үйлчилж байгааг дуулгалаа. Мөн бусад чиглэлд ч гэсэн иргэдийн зорчих хөдөлгөөнийг харгалзан орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэг хувийн компаниудтай хамтран нэмэлтээр автобусаар үйлчилж байгаа гэв.

Орон нутгийн жолооч нар өчигдрийн байдлаар орон нутгийн зам хальтиргаа багатай цаг агаар тогтуун байгаа аж. Мөн сүүлийн үед орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн татарсан учраас заримдаа 10 хүрэхгүй зорчигтой гардаг байсан бол баярын өдрүүдэд 45 суудалтай автобус дүүрэн зорчигтой гарч байгаа юм байна.

Түүнчлэн, иргэд хөдөө орон нутаг руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар явахдаа заавал "Драгон" төвд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй юм. Учир орно нутгийн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар буюу Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж явах өдөр болон суудлаа сонгоод захиалах боломжтой аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ