Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгт хүүхэд бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-02-19 11:27:51

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгт 2-5 настай хүүхэд бүртгэж эхэллээ. 

Бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхлэн тус цэцэрлэг дээр явж байгаа бөгөөд өмнө нь цэцэрлэгт хамарч байгаагүй хүүхдийг бүртгэх аж.

Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ эх хувь /хуулбартайгаа/, эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь /хуулбартайгаа/, 2 хувь чээж зурагтай ирэх юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ