Бага, дунд сургуулийн сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсээр байна

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2018-10-30 16:49:04

БЭЭЖИН. /Xinhua/. Өнөөгийн харилцаа холбооны эрин үед хүүхэд болон эцэг эхийн харилцааны талаар явуулсан судалгааны дүнд БНХАУ-ын бага болон дунд сургуулийн сурагчдын 70 орчим хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн дүн гарсан тухай Хятадын Залуучуудын сонинд мягмар гарагт мэдээлэв.


Хятад, АНУ, Япон болон БНСУ-ын бага, дунд сургуулийн хүүхдүүдийг хамарсан уг судалгааны дүнд БНСУ-ын сурагчдын 87.2 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг нь тогтоогдсон бол түүний араас хятад хүүхдүүд 68.1 хувиар хоёрдугаарт жагссан байна. Харин америк сурагчдын 61.4 хувь нь, япон сурагчдын 42.1 хувь нь тус тус ухаалаг гар утас хэрэглэдэг ажээ.


Үүний зэрэгцээ Солонгос хүүхдүүд хамгийн олон буюу 88.4 хувь нь интернэт ашигладаг бол Америк, Япон, Хятад хүүхдүүд тэдгээрийн араас жагссан байна. Хятад сурагчдын 80 орчим хувь нь интернэт ашигладаг нь дээрх дөрвөн орноос сүүлд жагсахад хүргэжээ.


Уг судалгааны дүнд сурагчдын компьютер, гар утас болон интернэтийн хэрэглээнд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг эцэг эхчүүдэд зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ