Ирэх онд хамгийн их адал явдалтай байх газруудыг нэрлэжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-19 18:01:17

МОСКВА. /РИА Новости/Ирэх онд хамгийн их адал явдалтай аялал өрнөж магадгүй 10 улсын жагсаалтыг мэргэжилтнүүд гаргажээ. Регбигийн дэлхийн цомын тэмцээн болон 2020 оны зуны олимпийн наадам болохоор төлөвлөгдөөд байгаа Япон улс жагсаалтын эхний байрт бичигджээ.


Харин хоёрдугаар байрт Узбекистан улс жагсжээ. Тус улс нь жуулчдад тавих визний шаардлагыг зөөлрүүлээд байгаа аж. Дакар хотоос холгүй шинэ нисэх онгоцны буудал барьсан Сенегал улс гуравдугаар байрт жагсжээ.


Эхний таван байрт түүнчлэн үндэсний зоогтой танилцуулах чиглэлээр аялал жуулчлалаа хөгжүүлээд байгаа Тайвань улс болон Шри-Ланкийн хойд муж багтжээ.


Цаашлаад Йордан, Исланд, Этиоп улс багтжээ. Мөн зураач Леонардо да Винчи таалал төгссөний 500 жилийн ойг энэ жил тэмдэгдлэх Итали улс болон ирэх онд нарны хиртэлтийг ажиглаж болох Аргентин улсууд эхний аравт багтсан байна.

Холбоотой мэдээ