Шилдэг эссэ бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-09 17:14:29

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ойд зориулан өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит эссэ бичлэгийн уралдааныг “Сэтгүүлч Батдорж” сангаас зарлалаа. 

Гурав дахь жилдээ зарлаж буй тус уралдаан нь сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг 2, 3 дугаар дамжааны оюутнууд эссэг 500 үгэнд багтаан, Ариал эсвэл Ариал Мон фонтоор шивж, өөрийн овог нэр, сургуулийн хаяг, холбогдох утасны дугаараа бичин ирэх сарын 20-ныг дуустал batdorj_found@yahoo.com гэсэн хаягаар ирүүлэх боломжтой.    

Тэргүүн байр нэгийг шалгаруулж, тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр олгох аж. Мөн таван тусгай байр эзлүүлж, тус  бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ