Эт-Танф суурин орчмын цэргийн баазаа хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-21 18:42:58

ВАШИНГТОН. /ТАСС/.  Сирийн Эт-Танф суурин орчмын цэргийн баазаа АНУ хаах бодолтой байна гэж Сирийн зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдэгдсэнийг иш татан "buzzfeed" цахим хуудас мэдээлсэн байна.


Тус цэргийн бааз нь Сири, Ирак, Иордан улсын хилийн уулзвар орчмын гол районуудын нэгэнд байрладаг байна. Эт-Танф суурингийн 55 км-ийн радиустай бүсээс цэргээ гаргаж, уг бүс нутгийг хянах эрхийг Сирийн засгийн газарт шилжүүлэн өгөхийг өмнө нь Оросын тал АНУ-д хэдэнтээ уриалж байжээ.  


Сири улсаас цэргүүдээ татах шийдвэр гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд зарласан юм. 

Холбоотой мэдээ