Нийслэлийн сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-10 08:36:06

БСШУЯ-наас сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарийг баталлаа.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 29-өөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл амарна. 

Харин орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхлэх юм. Аймаг, сум, тосгон багийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 15-28-ныг хүртэл хоёр долоо хоног амрах бол бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 18-ныг хүртэл гурван долоо хоног амрах аж.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ